ОХУ-д үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явагдаж эхэллээ

ОХУ-д үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явагдаж эхэллээ

Өнөөдөр буюу 6-р сарын 25-ны энэ өдөр ОХУ-ын иргэдийн дунд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явуулж эхэллээ. Өнөөдрөөс зөвхөн Москва хотын болон Нижегород мужийн иргэд энэхүү санал асуулгад цахим хэлбэрээр оролцох боломжтой гэдгийг мэдээлж байна. Нийт хүн амын дундах санал хураалт ирэх 7-р сарын нэгнээс эхлэхээр товлогдсон боловч өнөөдрөөс оросын ард иргэд энэхүү санал хураалтад оролцож эхэллээ.

Санал авах өдрөөс өмнө ямар нэгэн санал хүсэлтээ илэрхийлэхтэй холбоотой дурын мэдэгдэл гаргах шаардлагагүй гэдгийг өмнө нь Сонгуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Майя Гришина тайлбарласан байна. Мөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал асуулгад өөрийн саналаа өгөхдөө биеэр очих эсвэл алсын зайнаас цахим хэлбэрээр өгөхийг хүсэж байгаагаа Сонгуулийн хороонд мэдэгдэхэд хангалттай гэж байгаа юм. Сонгуулийн төв хорооны төлөөлөгч Элла Памфиловагын хэлснээр бол Оросын нутаг дэвсгэрт санал авах 96,5 мянга гаруй байр ажиллах юм байна. Эдгээрээс нийслэл Москва хотод дийлэнх буюу 3,6 мянга гаруй санал авах байр байршиж байгаа бол 178 нь түр байр хэлбэрээр байршиж байгаа юм.

Мөн эмнэлэг, төмөр замын буудлуудад 7, Внуково олон улсын нисэх буудалд нэг санал авах байр тус тус ажиллах юм байна. Түүнчлэн санал авах өдрүүдэд нийслэлд байрлах иргэдэд зориулж Москвад санал авах таван байрыг ажиллуулах юм. Энэ сарын 25-аас 30-ныг хүртэлх өдрүүдэд Москва хотын болон Нижегород мужийн иргэд өөрсдийн саналаа алсын зайнаас цахим хэлбэрээр өгөх болно. Саналаа цахимаар өгөх иргэд эхлээд төрийн үйлчилгээний “mos.ru” цахим сайтад бүртгүүлэх шаардлагатай юм байна.

Алсын зайнаас буюу цахим хэлбэрээр санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад 1,190,726 иргэн бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 1,051,155 иргэн Москва хотод, 139,571 иргэн Нижегород мужид байгаа юм байна. Санал авах ажлыг эхлүүлэхээс өмнө санал хураалтын төхөөрөмжийн системийн хэвийн ажиллагааг шалгасан, шалгалтаар ямар нэгэн асуудал гараагүй гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ-д цагдаагийн шинэчлэлт хийж чадах уу 2020-06-25

Английн автомашины үйлдвэрлэл 1968 оноос хойш хамгийн ихээр уруудав 2020-06-25

Коронавирусний эсрэг вакцины туршилтыг Африкт анх удаа эхлүүлжээ 2020-06-25

Бразилын ерөнхийлөгчийг амны хаалт зүүхийг шаардсан шүүхийн шийдвэр гарлаа 2020-06-25

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингс багийн тоглогч Жабари Паркер коронавирусээр халдварлажээ. 2020-06-25

ОХУ-д үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явагдаж эхэллээ 2020-06-25

Николас Мадуро суудлаасаа огцрох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв 2020-06-25

Швед улсад КОВИД-19 анхны халдвар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан байж болзошгүй гэв. 2020-06-25

Цар тахлын хоёр дахь давлагаа намар эхэлнэ 2020-06-25

Вирусний тархалтыг амжилттай зогсоосон орнуудад халдвар дахин гарч байгааг ДЭМБ мэдээлж байна. 2020-06-25

ОХУ 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй 2020-06-25