Коронавирусний эсрэг вакцины туршилтыг Африкт анх удаа эхлүүлжээ
Африкт коронавирусний эсрэг вакцины туршилтыг эхлүүлсэн хамгийн анхны улс нь ӨАБНУ болж байна.
Туршилтад сайн дурын 2000 хүн оролцож байна. Вакциныг Их Британийн Оксфордын их сургууль “AstraZeneca” эмийн компанитай хамтран гарган авчээ. Сайн дурынхныг оролцуулсан вакцины урьдчилсан туршилтыг Их Британид хэдийнээ явуулсан бөгөөд одоогоор Бразил, АНУ-д явуулахаар төлөвлөж байна.
Цар тахал дэгдэж эхлэх үед коронавирусний эсрэг вакцины туршилтыг Африкт явуулахгүй хэмээн Африкийн төрийн бус байгууллагууд мэдэгдэж байжээ. Гэсэн ч удалгүй тэд санаагаа өөрчилсөн байна. Вакцины туршилтыг Йоханнесбург хотын Витватерсрандын их сургуулийн ивээл дор явуулж байгаа аж.
Африкийн орнууд дундаас ӨАБНУ-д халдварын илүү олон тохиолдол илэрсэн учир даруй вакцин гарган авахыг зорьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.