АН-ын залуус дарга нараа огцрохыг шаардлаа
Ардчилсан намын /АН/ залуус намын байрныхаа гадаа хэвлэлийн хурал хийлээ./2020.06.25/
Тэд сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээхийг намын удирдлагуудаасаа хүсэв. АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог есөн гишүүнтэй байгуулжээ. Намын 100 гаруй гишүүн хуралдан, түр хороо байгуулж, есөн гишүүнээ сонгосон байна. Түр хороо нь АН-ын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсныг ажлын тав хоногт багтаан албажуулах ажлыг хийж чадсан эсэхийг хянах. ҮБХ-ны хурлыг өнөөдрөөс эхлэн 15 хоногийн дотор хуралдуулахад хяналт тавих. Үндсэн дүрмийг хэрэгжүүлэх дотоод ардчиллыг хангуулах дээр хяналт тавих аж.
АН-ын дүрмээр бол сонгуульд ялагдал хүлээсэн бол сонгууль болсон өдрөө огцордог аж. Тиймээс дүрмийн заалтаа албажуулах ажлыг тав хоногийн дотор хийхийг шаардаж байгаа аж. Хэрэв дүрмээ биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.
АН-ын гишүүн М.Тулгат:
-Ард түмэн МАН-ыг дэмжиж үнэмлэхүй ялалт өгсөнгүй. АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилгүй байсан учраас ялагдлаа. Тиймээс бид намаа шинэчлэх хэрэгтэй. Олон нийт АН-д сэтгэл дундуур байгаа. Ардын намын нийт сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан. 60 гаруй хувийн санал гээгдсэн. Тиймээс бид АН-аа шинэчлэх ёстой. Бид шаардлагаа шат дарааллын дагуу тавина. Намын үндсэн дүрмийн дагуу сонгуулийн дүн гарсан даруйд намын дарга, дэд дарга ерөнхий нарийн бичгийн дарга нар огцорно. Тиймээс ҮБХ-г хуралдуулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Залуучууд бидний бодол бол дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгоод, дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчлэх зорилготой юм.
ҮБХ-ны гишүүн Д.Баянмөнх:
-Үндсэн дүрэмд заасан шинэчлэлээ хийхийг шаардаж байна. Орон нутгийн сонгуулиас өмнө дарга удирдлагуудаа сонгох шаардлагатай байна.
https://zindaa.mn/3aky
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.