Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛЖ, ОГЦРУУЛНА
Сонгуулийн Ерөнхий Хорооноос эцсийн байдлаар нэгтгэсэн мэдээллийг танилцуулаагүй байгаа ч 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй олон суудал авсан нь тодорхой байгаа.
Тэгэхээр улс төрийн дараа дараагийн үйл явцууд үргэлжлэн, Засгийн газар шинээр эмхлэгдэх ёстой.
Тэгвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газартай холбоотой ямар заалт байгааг тодотгон хүргэе.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйл:
1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.