С.Жавхлан: Би дахиж нутагтаа ирэхгүй, миний дууг битгий сонсоорой

С.Жавхлан: Би дахиж нутагтаа ирэхгүй, миний дууг битгий сонсоорой

МУГЖ С.Жавхлан Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн. Тэрбээр сонгуульд ялагдал хүлээсэн тул өөрийн пэйж хуудсаар дамжуулж сэтгэгдлээ илэрхийллээ.

МУГЖ С.Жавхлан “Нутгийнхандаа хандаж үг хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Дээр нь энэ амьдрах насандаа би хэзээ ч энэ нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртахгүй болсон цагтаа надтай уулзаарай. Миний ах дүүс мэнд амгалан, жаргалантай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо хайрлаж яваарай. Би төрсөн ганц ахаасаа уучлалт гуйж байна. Би дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.