Л.Болд: Ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль боллоо

Л.Болд: Ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль боллоо

Шинэ эвслийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тус эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул Ж.Батзандан хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ.  

ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, харамсалтай нь дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга бас дөрөвт орсон. Л.Болд дарга мөн Хан-Уул дүүрэгт амжилттай оролцлоо. Харамсалтай нь Шинэ эвсэл УИХ-д нэг ч мандат авч чадсангүй. Бид илүү их ажиллах шаардлага тулгарч байна гэдэг дүгнэлтийг иргэд өгч байна. Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул Шинэ эвслийн даргын үүрэгт ажил болоод намын даргын суудлаа өгч байна” гэлээ.

Шинэ эвслийн УЗ-ийн гишүүн Л.Болд “Энэ удаагийн сонгуулиар нэг нам давамгайлж ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль боллоо. Амаргүй тэмцлийг Ж.Батзандан нарын таван гишүүн хамтарч хийсэн. Нам харгалзахгүй тэмцсэн таван гишүүнээс гурав нь ялалт байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарт баяр хүргэх нь зүйтэй байх. Тойрог бүр дээр 30 гаруй хүн санал хуваалаа. Ж.Батзандан гишүүн бид хоёр хариуцлагаа хүлээгээд огцорно. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Нам тус бүр дотроо шинэ зохион байгуулалтад орж, монголын ардчилсан хүчин нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.