УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭН-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭН-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө

УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад суудал авч чадаагүй тул УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуцлага хүлээж, “ШИНЭ эвсэл”-ийн тэргүүн болон ШИНЭН-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэснээ өнөөдөр мэдээлэв.

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН олонхыг бүрдүүлж, АН 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат эвсэл”-ээс 1 суудал аваад буй юм. Харин Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдсэн “ШИНЭ эвсэл” суудал авч чадаагүй юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Эвслийн нэр дэвшигчид улсын хэмжээнд 200 мянга гаруй иргэний саналыг авсан байна. Харамсалтай нь бид УИХ-д нэг ч суудал авч чадсангүй. Биднийг дэмжиж санал өгсөн иргэддээ талархаж байгаадаа талархал илэрхийлье. Мөн биднийг дэмжээгүй иргэдийн итгэлийг хүлээхийн төлөө хичээж ажиллах болно. Цаашид үзэл санаа, бодлогоо олон түмэнд илүү их хүргэхийн төлөө ажиллах боллоо. Эвсэл УИХ-д суудал авч чадаагүй тул миний бие хариуцлага хүлээж, эвслийн тэргүүн болон, ШИНЭН-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.