Бусаны боомтод байгаа Оросын хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнээс халдвар илэрчээ.

Бусаны боомтод байгаа Оросын хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнээс халдвар  илэрчээ.

Дэлхий дахинд коронавирусний халдварын тоогоороо тэргүүлж байгаа АНУ-ын бүх мужид халдварын тоо нэмэгджээ. Тус улсад нийт халдварын тоо 2.4 сая давж, нас баралт 126.218 болсон байна. Хойд хөрш ОХУ, Буриад, Тува, Читад, ялангуяа Тува улсад шинэ өвчлөл нэмэгджээ. Халдварын тоогоороо АНУ-ын дараа орж байгаа Бразилд хоногт 39400 гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 1.2 сая гаруй хүн халдвар аваад байна.

АНУ-ын Өвчний хяналтын төвөөс мэдээлснээр олон нийтийн дунд бусдаас зайтай байх нь халдвараас сэргийлэх хамгийн шилдэг арга юм. Олон нийтийн дунд байхдаа нүүр, амны хаалтыг хэрэглэж, гарын ариун цэврийг тогтмол сахих хэрэгтэйг зөвлөжээ.

ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсэд Энэтхэгт хоногт 16900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 473105 болжээ. Тус улсад нас баралт 14894 байна.

Өмнөд Солонгост хоногт 39 тохиолдол бүртгэгдсэний 27 нь дотоодын халдвар бол 12 нь гаднаас зөөвөрлөгдөж орж иржээ. Халдварын дийлэнх нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна. Мөн Бусаны боомтод байгаа Оросын хөлөг онгоцны бие бүрэлдэхүүн болон тэдэнтэй харьцсан хүмүүсээс халдвар нэмж илэрчээ.

Коронавирусний эсрэг тарилгын тухайд, Европын холбооны улсуудад насанд хүрэгчид болон 12-оос дээш насныханд хэрэглэх зөвлөмжийг өгсөн байна. Гэхдээ биеийн байдлаас нь хамааран тусгай заалтын дагуу хэрэглэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө хойшлуулав 2020-06-25

БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ 2020-06-25

Монголын 2 тулаанч БНСУ-д холимог тулаанаар хүч үзнэ 2020-06-25

“Korean Air” компанийн нисгэгчээс халдвар илэрчээ 2020-06-25

БНСУ: Солонгосын бүх нийтийн хямдрал-ыг зарлаж байна. 2020-06-26

Бусаны боомтод байгаа Оросын хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнээс халдвар илэрчээ. 2020-06-26

БНАСАУ энэ жил Солонгосын дайн эхэлсний 70 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын эсрэг жагсаал зохион байгуулаагүй гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ. 2020-06-26

БНСУ-ын хүн амын тоо энэ онд анх удаа буурна 2020-06-26

Мүн Жэ Ин Умард Солонгосыг энхийн гэрээ байгуулахыг уриаллаа 2020-06-27

БНСУ-д халдварын тохиолдол дахин нэмэгдсэнтэй холбогдуулан зай барих дүрэм тогтооно 2020-06-29

КОВИД-19 | Бусан дахь Оросын хөлөг онгоцноос халдвар нэмж илэрсээр байна 2020-06-29