БНСУ: Солонгосын бүх нийтийн хямдрал-ыг зарлаж байна.
Ковид19-өөс болж хүнд хэцүү байдалд байгаа жижиг дунд худалдаачидаа дэмжих зорилгоор БНСУ-д 2020.06.26-наас эхлээд 2020.07.12 өдрийг хүртэл "Солонгосын бүх нийтийн хямдрал"-ыг зарлаж байна.
Энэхүү хямдралд солонгосын том их дэлгүүрүүд, мартуудаас гадна ТV-н худалдааны суваг, Gmarket, Action зэрэг олон интернэт дэлгүүрүүд, Санюнг машины компани, электрон барааны дэлгүүрүүд зэрэг олон мянган газрууд оролцохоос гадна солонгос даяарх 633 уламжлалт захууд оролцож хамгийн ихдээ бараагаа 80% хүртэл хямдруулах ажээ.
Том дэлгүүрүүд 7 сарын 1 хүртэл хямдрал зарлах зэрэг газар газрын хямдрал зарлах хугацаа болон хямдралын хувь өөр тул, хэрэв та юм худалдаж авахыг төлөвлөж байсан бол энэхүү бүх нийтийн хямдралын хугацаанд амжуулаарай.
Ж.Нармандах, 2020.06.26.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.