Умард Солонгос БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө хойшлуулав

Умард Солонгос БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө хойшлуулав

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Энэ талаар Умард Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

Умард Солонгосын удирдагч өнгөрсөн мягмар гаригт болсон цэргийн төв комиссын цахим хуралдаан эхлэхийн өмнөхөн энэхүү шийдвэрээ гаргасан гэж Умард Солонгосын эрх баригч хөдөлмөрийн намын “Нодон Синмун” сонин мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, БНАСАУ-ын цэргийн төв комисс тухайн үеийн ерөнхий нөхцөл байдлыг харгалзан үзэж улмаар дүн шинжилгээ хийж, Солонгосын ардын армийн Өмнөд Солонгос руу хийх цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хойшлуулав хэмээн онцолсон байна.

Өнгөрсөн 5-р сарын сүүлээр Умард Солонгосын урвагчид хилээр дамжуулан Удирдагч Ким Жон Уныг шүүмжилсэн утга агуулгатай ухуулах хуудас илгээсний дараахан Солонгосын ардын арми цэргийн ажиллагааны 4 төлөвлөгөөг боловсруулан гаргасан байна. Үүнийг Сөүл чимээгүй байдлаар дэмжиж байна хэмээн Пхеньян буруутгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байсан Умард Солонгосын төлөвлөгөө ямар шалтгааны учраас хойшлогдсоныг “Нодон Синмун” сонин тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.