Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ

Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ

Франц, Герман, Итали улсууд Ливийн мөргөлдөөнд оролцогч талуудад хандан байлдааны ажиллагаагаа урьдчилсан болзолгүйгээр нэн даруй зогсоохыг уриаллаа. Энэ тухай гурван улсын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ пүрэв гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Ливийн хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр урьд нь тогтоосон зэвсэг нийлүүлэх хоригийг бүрэн дагаж мөрдөхийг гадаадын оролцогчдод уриалжээ. Гурван улсын ГХЯ мөн гал зогсоох гэрээ байгуулах чиглэлээр Ливид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын ажиллагааны ивээл дор “5+5” хэлбэрээр /тал бүрээс таван төлөөлөгч/ зохион байгуулсан цэргийн хорооны хэлэлцээ түргэн дууссаныг сайшаасан байна.

Байлдааны ажиллагааг зогсоох нь "Ливи хоорондын улс төрийн яриа хэлэлцээг үр дүнтэй эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх чухал элемент юм" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Европт халдварын шинэ дэгдэлт гарчээ 2020-06-26

"Арепливир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ 2020-06-26

АНУ, ОХУ-ын компаниуд сансрын аялал зохион байгуулна 2020-06-26

АНУ-д коронавируснээс шалтгаалж 57 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. 2020-06-26

Умардын эрх баригчид “Харри Поттер”-ыг хүүхдүүдэд сайн нөлөөтэй гэж дүгнэжээ 2020-06-26

Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ 2020-06-26

"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй 2020-06-26

АНУ, ЕХ “Хятадын аюул заналыг” хэлэлцэх шинэ механизм бий болгожээ 2020-06-26

Ялалтын баярын парадад оролцсон Молдавын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлахаар шийджээ 2020-06-26

Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо 2020-06-27

ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин гаргаж авахад 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв 2020-06-27