"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй

"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй

Аливаа халдварыг гэртээ оношлох боломжийг бүрдүүлснээр “COVID-19”-ийг илрүүлж, хяналтад авах, ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлуудад бэлтгэлтэй байхад тусалж магадгүй гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн шинэ тайланд тэмдэглэжээ.

"Дархлалын олдмол хомсдол үүсгэдэг хүний дархлал хомсдолын вирусний гэрийн оношлуур нь томуу төдийгүй коронавирусний ийм оношлуурыг гаргах боломжтой болохыг харуулж байна. Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед уг технологийг ашиглавал ихээхэн ач холбогдолтой. Гэртээ оношилсноор оношлуур дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэхээс гадна хүмүүс шинжилгээ өгөхөөр очихдоо халдвар авах вий хэмээн санаа зовних шаардлагагүй болох юм" гэж дээрх баримт бичигт дурдсан байна.

“Ийм оношлуурыг аль болох ойрын хугацаанд бүтээж, дэлхий дахинд түгээвэл халдварын тархалтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Мөн бусад халдварыг гэртээ оношлох боломжийг бүрдүүлж чадвал тархалт, цар хүрээний талаарх мэдээллийг сайжруулах боломжтой” гэж уг тайланд тэмдэглэжээ. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар болон бусад агентлаг ийм оношлуурыг бүтээх, санхүүжүүлэхийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн судлаачдын баг үзжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Арепливир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ 2020-06-26

АНУ, ОХУ-ын компаниуд сансрын аялал зохион байгуулна 2020-06-26

АНУ-д коронавируснээс шалтгаалж 57 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. 2020-06-26

Умардын эрх баригчид “Харри Поттер”-ыг хүүхдүүдэд сайн нөлөөтэй гэж дүгнэжээ 2020-06-26

Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ 2020-06-26

"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй 2020-06-26

АНУ, ЕХ “Хятадын аюул заналыг” хэлэлцэх шинэ механизм бий болгожээ 2020-06-26

Ялалтын баярын парадад оролцсон Молдавын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлахаар шийджээ 2020-06-26

Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо 2020-06-27

ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин гаргаж авахад 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв 2020-06-27

Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ 2020-06-27