Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо

Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо

Коронавирусний  тархалтын дараах АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрсдэл учруулж болзошгүй тодорхой төрлийн цагаачлалын болон цагаачлалын бус визээр зорчигчдыг  АНУ-д нэвтрэхийг түр хугацаагаар хориглох зарлигийг Ерөнхийлөгч Трамп 6-р сарын 22-ны өдөр гаргалаа.  Уг зарлигаар  тодорхой төрлийн цагаачлалын визээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн өмнөх зарлигийн хугацааг (Ерөнхийлөгчийн зарлиг 10014) 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна. Энэхүү шинэ зарлиг нь 6-р сарын 24-ний Лхагва гаригийн 00:01 (EDT) цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх ба Ерөнхийлөгч цаашид сунгахгүй тохиолдолд 2020 оны 12-р сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. АНУ-ын иргэд, хууль ёсны байнгын оршин суугчид болон тус зарлиг хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-д нэвтэрсэн, одоо тэнд байгаа цагаачлалын эсвэл цагаачлалын бус хүчинтэй виз бүхий гадаадын иргэдэд энэ хориг хамаарахгүй.

Уг хоригт дараах төрлийн цагаачлалын бус визтэй хүмүүс хамаарна: H-1B, H-2B, J (дадлагажигч, сурагч, багш, зуслангийн удирдагч, хүүхэд асрагч  болон зуны ажил болон аялал зэрэг солилцооны хөтөлбөрт оролцогчид) болон L, тэдний гэр бүлийн гишүүд.  Хоригийн хүрээнд ямар ч хүчинтэй визийг цуцлахгүй. Ерөнхийлөгчийн 10014-р зарлиг болон энэхүү зарлигийн хоригоос цагаачлалын болон цагаачлалын бус визний зарим төрөл чөлөөлөгдөнө. Ерөнхийлөгчийн эдгээр зарлигуудын дэлгэрэнгүйг Цагаан Ордны цахим хуудаснаас үзнэ үү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умардын эрх баригчид “Харри Поттер”-ыг хүүхдүүдэд сайн нөлөөтэй гэж дүгнэжээ 2020-06-26

Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ 2020-06-26

"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй 2020-06-26

АНУ, ЕХ “Хятадын аюул заналыг” хэлэлцэх шинэ механизм бий болгожээ 2020-06-26

Ялалтын баярын парадад оролцсон Молдавын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлахаар шийджээ 2020-06-26

Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо 2020-06-27

ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин гаргаж авахад 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв 2020-06-27

Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ 2020-06-27

Энэтхэгт их хэмжээний аадар бороо орж олон арван хүн аянгад цохиулж нас баржээ 2020-06-27

АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ 2020-06-27

"Coca-Cola" компани нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа зогсоожээ 2020-06-27