Хөвсгөлийн баяр наадамд 8 насны морьд уралдана
Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Наадмаар 6 насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт 8 насны морьдын уралдаан болно.
Мөн уралдаанч хүүхдийн насны хязгаар, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан, стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр уралдаанд оролцож байгаа зэрэгт аймгийн ГБХЗХГ, МХГ хамтран хяналт тавих юм. Ямар нэгэн зөрчилтэй уяачийн морьдыг уралдааны замд гаргахгүй гэдгийг аймгийн баяр наадмын Хурдан морины салбар комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.