ХӨСҮТ: Халдвар нэмж илрээгүй, таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.27/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 172 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ОХУ-аас ирсэн 75 хүнээс халдвар илрээгүй. Таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Нийт 175 хүнийг эмчилсэн байна. Одоо ХӨСҮТ-д 82 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна. Бид 250 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангасан. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хийсэн" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.