СЕХ-ноос гар тооллогыг ХОЁР ӨДӨР зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.06.26/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзсан. Уулкалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 27, 28-ны өдөр зохион байгуулахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.