Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн

6-р сарын 18-нд хуралдсан БНХАУ-ын 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны 19-р чуулганы үеэр тус Байнгын хорооны Хууль зүйн хороо《БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төсөл》-ийн талаар тайлбар хийлээ. Уг тайлбраар нь БНХАУ-ын Төв Засгийн газар Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг байгуулах, сайжруулах талаар дэлгэрэнгүй танилцуулав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ үүнтэй холбогдуулж та бүхэнд дараах танилцуулгыг хүргэж байна.

Нэг. БНХАУ-ын Төв Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулах ажилд хянуур хандаж, талуудын үзэл саналыг бүрэн сонсон тусгасан ба боловсруулах явцдаа Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Керри Лам, холбогдох албан тушаалтан, Хонконгийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүд, хууль зүйн салбарын мэргэжилтэн болон нийгмийн бүхий л салбарын санал бодлыг олонтаа сонслоо. Түүнчлэн “Хоёр чуулган” (БХАТИХ, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл)-ы үеэр төлөөлөгчид, гишүүд уг хуулийн төслийн талаар илэрхийлсэн үзэл санаа, саналыг сонсон нарийвчлан судалсны үндсэн дээр уг “Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулсан билээ. Хуулийн төслийг боловсруулан гаргасны дараа Хонконгийн Засаг захиргаа болоод холбогдох хүмүүсээс тусгайлан санал авсан ба хөрсөнд буулгах, бодитоор хэрэгжүүлэх үзэл санааг баримтлан олон дахин засвар хийж боловсронгуй болгосон.

​Хоёр. Уг хуулийн төсөл нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах таван зорилтыг тодорхойлж өгсөн. Үүнд: үндэсний аюулгүй байдлыг тууштай хамгаалах, “Нэг улс, хоёр систем” тогтолцоог баримталж сайжруулах, Хонконгийг хуулийн дагуу удирдах, гаднын нөлөөллийг эрс эсэргүүцэх, Хонконгийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хангах гэсэн таван зорилт багтсан.

Гурав. Хуулийн төслийн гол агуулга. Энэхүү хуулийн төсөл нь нийт 6 бүлэг, 66 зүйлээс бүрдэх ба дараах гол агуулгуудыг багтаасан. Үүнд: (Нэг) Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаарх БНХАУ-ын Ардын Төв Засгийн газрын үндсэн хариуцлага болон Хонконгийн хуулиар хүлээх хариуцлагыг тодорхой заасан. (Хоёр) Хонконгийн засаг захиргаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад иргэдийн Тулгуур хуулиар болон холбогдох олон улсын гэрээгээр эдлэх үг хэлэх, мэдээлэх, хэвлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалж, хүний эрхийг хүндэтгэн хамгаалах тухай тодорхой тусгасан. (Гурав) Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хороо байгуулах. Энэхүү хороо нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хариуцаж, үндэсний аюулгүй байдлыг сахиулах гол үүргийг хүлээх ба Ардын төв Засгийн газрын хяналт, хариуцлага дор ажиллах тухай тодорхой заасан. (Дөрөв) Улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагах, террорист үйл ажиллагаа явуулах, гадаад улсын болон гаднын хүчинтэй үгсэн тохиролцож үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зэрэг дөрвөн төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай тодорхой заасан. (Тав) Хэргийн харьяалал, хуулийн хэрэглээ болон журмыг тодорхой заасан. (Зургаа) БНХАУ-ын Ардын Төв Засгийн газраас Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суух үндэсний аюулгүй байдлыг сахиулах албан газрыг байгуулах.

Дөрөв. Хонконгт суух үндэсний аюулгүй байдлыг сахиулах албан газрыг байгуулах явдал нь Хонконгийн өндөр зэрэглэлийн өөртөө засах статус болон хуулийн бие даасан байдалд нөлөөлөхгүй. Хонконгт суух үндэсний аюулгүй байдлыг сахиулах албан газар болон зохих төрийн байгууллагууд онцгой нөхцөл байдалд маш цөөн тооны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргийг шийдвэрлэх эрхтэй байна. Ингэснээр Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг сахиулах талаарх хуулийн хэрэгжилт хийгээд шүүх ажилд дэмжлэг үзүүлж, сайжруулах боломжтой.

Тайлбарыг нийтэлсний дараа Хонконгийн нийгмийн бүхий л давхаргууд, Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох ажлыг бүх хүчээрээ дэмжиж, үр дүнтэй хэрэгжилтийг хангаж, үндэсний аюулгүй байдлаа бүх хүчээрээ хамгаална гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ улсын Засгийн газар цар тахлаас үүдсэн хүндрэлийг хохирол багатай даван туулж байна гэсэн мэдэгдлийг өгч буй юм. 2020-06-28

Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн захын хот болох Гуруграм анх удаагаа царцааны нүүдэлд өртөөд байна. 2020-06-28

Зимбабвегийн баячууд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол ХУРААНА 2020-06-28

Дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 10 сая давжээ 2020-06-28

Японд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч онцгой байдал дахин тогтоохгүй 2020-06-28

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн 2020-06-29

АНУ-д коронавирусний халдварын тархалт намжихгүй байгаа бөгөөд өдөр бүр 40 мянга гаруй хүн халдвар авч байна 2020-06-29

Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо 500 мянга давлаа 2020-06-29

КОВИД-19 | Бразилд хоногт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ 2020-06-29

Токиод халдварын 60 тохиолдол шинээр илэрчээ 2020-06-29

Их Британийн рок хамтлаг “The Rolling Stones" сонгуулийн кампанит ажилдаа дуунуудыг нь ашиглахаа болихыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас шаарджээ.  2020-06-29