Оросын иргэдийн 76 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ

Оросын иргэдийн 76 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ

Дөрвөн өдрийн санал хураалтаар ОХУ-ын иргэдийн 76 орчим хувь нь тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнийг Бүх Оросын санаа бодлыг тандах төвийн санал асуулгын дүн харуулжээ.

Судалгаанаас харахад иргэдийн 76 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, 23.6 хувь нь эсрэг санал өгсөн бол 0.4 хувь нь саналын хуудсыг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна.

Зургадугаар сарын 28-ны байдлаар санал асуулгад нийтдээ 163124 хүн оролцож, түүнд оролцогчдын 70.6 хувь нь асуултад хариулсан бол 29.4 хувь нь хариулахаас татгалзжээ. Санал асуулгыг зургадугаар сарын 25-28-ны хооронд ОХУ-ын 25 субъектийн санал авах 800 байранд явуулсан байна.

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Бүх Оросын санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар товлосон байсан боловч коронавирусний халдвар тархсаны улмаас хойшлуулсан юм. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  бүх нийтийн санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулах зарлигт гарын үсэг зурсан билээ. Гэвч халдварт өвчний нөхцөл байдал, хүн амын аюулгүй байдлыг харгалзах шаардлагатай болсонтой холбоотойгоор зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд явуулахаар шийджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Токиогийн оршин суугчдын талаас илүү хувь нь Олимпын наадмыг эсэргүүцэж байна 2020-06-29

АНУ-ын “PepsiCo” корпорацын удирдлагууд “Facebook” олон нийтийн сүлжээнд реклам сурталчилгаагаа хоёр сарын турш байршуулахгүй байх шийдвэр гаргажээ. 2020-06-29

Ливи Улсын Засгийн газар Хафтарын авлигын хэргийг илчиллээ 2020-06-29

Португалын жүдо бөхийн анхны дэлхийн аварга “Covid-19” туссанаа зарлажээ 2020-06-29

Энэтхэгт найман өдөр дараалан халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-06-29

Оросын иргэдийн 76 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ 2020-06-29

Сингапурын аялал жуулчлалын гол газрууд ирэх сарын 1-нд нээгдэнэ 2020-06-29

ДЭМБ коронавирусний гарал үүслийг тогтоохоор Хятад руу баг илгээнэ 2020-06-30

Европын холбооны буцалтгүй тусламжаар санхүүжигдэх гэрээ байгууллаа 2020-06-30

Европын Холбоо /ЕХ/ ирэх долдугаар сарын 1-нээс иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх “аюулгүй” 14 орны жагсаалтыг гаргажээ 2020-06-30

Зимбабве улсын авлигатай тэмцэх газраас улсынхаа чинээлэг иргэдийг шалгаж эхэлжээ 2020-06-30