Японд 75 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ
Японы баруун өмнөд нутгийн Күмамото, Кагошима мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер, хөрсний гулгалт үүссэнтэй холбогдуулан 75 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.
Японы Цаг уурын агентлаг өнөө өглөөний 5 цагт тэдгээр мужийн олон хэсэгт хүчтэй аадар борооны түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг тогтоосон бөгөөд тус хоёр мужид ийм түвшнийг анх удаа тогтоож буй нь энэ ажээ.
Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Күмамото мужийн Амакүса аралд цагт 98 миллиметр хур тунадас унажээ. Хоёр мужийн суман галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон гэж “Kyushu Railway” компани мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.