АНУ-д 13 тонн хүний үс хураан авчээ
АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны ажилтнууд Нью Йорк боомтод хүний үсээр хийсэн 13 тонн гоо сайхны бүтээгдэхүүн хураан авчээ.
Нийт 800 мянган ам.долларын өртөг бүхий эл ачаа Хятадын Шинжаанаас ачигдсан байна. Энэ нь он гарснаас хойш АНУ-ын Гааль, хилийн хамгаалах албаны хураан авч буй хоёр дахь ийм төрлийн ачаа бөгөөд эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг хоригдлуудын үсээр хийсэн гэж сэжиглэж байгаа аж.
Америкийн импортлогчид нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүн нь АНУ-ын Засгийн газар, хэрэглэгчдийн зүгээс шаарддаг хүмүүнлэгийн болон ёс зүйн жишигт нийцэж буйд анхаарал хандуулах шаардлагатай гэж АНУ-ын Гааль, хилийн хамгаалах албаны худалдааны газрын гүйцэтгэх комиссар Бренда Смит онцолжээ. Ийм төрлийн ачаа барааг хураан авснаар АНУ-тай бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдэд хууль бус, хүнлэг бус үйлдвэрлэлийн практикийг тус улс хүлээн зөвшөөрөхгүй гэсэн дохио өгч байгаа юм гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ Хятадын эрх баригчид үндэсний цөөнх уйгаруудын эсрэг хэлмэгдүүлэлт явуулдаг гэж буруутгадаг билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.