“Tesla” компани молекулын хувилагч машин бүтээнэ

“Tesla” компани молекулын хувилагч машин бүтээнэ

АНУ-ын “Tesla” компани КОВИД-19 эсрэг вакцин боловсруулж буй Германы “CureVac” компанид зориулж рибонуклеин хүчил /РНК/ үйлдвэрлэх бичил үйлдвэрүүд барьж байна гэж “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдээлжээ. Тэрбээр энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“CureVac” компани мРНК-вакцин үйлдвэрлэх хөдөлгөөнт платформ болох РНК хувилагч бүтээхээр ажиллаж байна гэж мэдээлж байсан билээ. Халдвар өвчинд бэлэн байдлыг хамгаалах салбарын инновацын эвсэл (CEPI) энэ төсөлд зориулж 34 сая ам.доллар гаргасан байна.

Өнгөрсөн сард тус компани өөрийн гаргаж авсан вакцины эмнэлзүйн туршилтыг Герман, Бельги улсад явуулах зөвшөөрөл авчээ. Туршилтад 18-60 насны 168 хүн оролцох юм. Судалгаа нь  энэхүү вакцины тохиромжтой тунг тодорхойлох, аюулгүй байдлыг нь үнэлэх, хүний дархлааны хариу үйлдлийг тогтоох зорилготой. Вакциныг 2020 оны эхээр боловсруулж эхэлсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд 10 992 462 хүн коронавирусний халдвар авснаас 524 188 хүн нас барж, 6 152 472 өвчтөн эдгэрчээ. Нийт 4 315 802 идэвхтэй өвчтөнөөс 4 257 936 нь хөнгөн, 57 866 нь хүнд байна. АНУ-д 2 837 189 /нас барсан 131 485, эдгэрсэн 1 191 091/, Бразилд 1 501 353 /нас барсан 61 990, эдгэрсэн 916 147/, ОХУ-д 661 165 /нас барсан 9 683, эдгэрсэн 428 978/, Энэтхэгт 627 168 /нас барсан 18 225, эдгэрсэн 379 902/, Испанид 297 183 /нас барсан 28 368, эдгэрсэн 150376/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана 2020-07-03

Токиод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-07-03

Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ 2020-07-03

Япон К.Гоныг зугтахад тусалсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ 2020-07-03

Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ 2020-07-03

“Tesla” компани молекулын хувилагч машин бүтээнэ 2020-07-03

Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашиныг гардууллаа 2020-07-03

АНУ-д 13 тонн хүний үс хураан авчээ 2020-07-03

Японд 75 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ 2020-07-04

Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ 2020-07-04

Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов коронавирусний халдварын улмаас нас барлаа 2020-07-04