Францын ерөнхийлөгч татвар нэмэхгүй хэмээн амлав
Францад цар тахлын 2 дахь давлагаа үүсч болзошгүй хэмээн анхааруулж байна. Тус улсын эрх баригчид аж нэгж компаниудад амны хаалтын нөөцөө одооноос бүрдүүлэхийг зөвлөмж болгосон аж. Харин тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цар тахлын дараагаар эдийн засгаа сэргээхэд амаргүй байх боловч татвар нэмэхгүй гэдгээ амлав.
Тэрээр эдийн засаг, нийгэм байгаль хамгаалах, соёлын салбараа сэргээхэд гол хүч анхаарлаа төвлөрүүлж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн өмнө нь эхлүүлсэн шинэтгэлүүдээ үргэлжлүүлэхээ баталсан. Гэхдээ нэгэнт улс оронд цар тахлын аюулыг бүрэн даван туулж чадаагүй байгаа учир эрсдэлээс аль болох сэргийлэх арга хэмжээнүүд авахаа мэдэгдсэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.