БНХАУ-ын удирдагчийн төрийн айлчлалыг цуцлахыг шаардлаа
Японд эрх баригч Либерал ардчилсан намынхан БНХАУ-ын удирдагч Си Жиньпины тус улсад хийх төрийн айлчлалыг цуцлах алхмуудыг хийж байна. Үүний тулд тус намаас тусгай тогтоолын төслийг санаачлан засгийн газарт өргөн барихаар төлөвлөжээ.
Тогтоолын төсөлд БНХАУ-ын парламентын баталсан Хонгконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсны дараа энд олон баривчилгаа хийгдсэнийг тэмдэглэсэн байна.
Мөн төсөлд үүсээд байгаа нөхцөл байдлыг үл тоомсорлох ёсгүйг онцлоод Японы засгийн газарт хандаж Хонконг дахь иргэдээ хамгаалах, тус тусгай дүүргийн оршин суугчдад ажлын виз олгох зэргээр дэмжлэг үзүүлэх талаар тодорхой алхам хийхийг уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.