Их Британийн цагдаа нар өргөн хүрээтэй тусгай ажиллагаа зохион байгууллаа
Их Британийн цагдаа нар тус улсын түүхэнд томоохонд тэмдэглэгдэх тусгай ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийт 2 тонн хар тамхи, 50 сая фунт стерлинг, олон арван галт зэвсэг илрүүлэн хураасны дээр 800 орчим гэмт этгээдийг баривчилсан байна.
Эдгээр нь бүгд дээрэм, халдлага, захиалгат аллага, хүн барьцаалах гэмт хэрэг үйлддэг гэмт бүлэглэлийн гишүүд аж. Тус тусгай ажиллагаа нь Франц, Нидерландын цагдаагийнхан хамтын ажиллагааны хүч гэдгийг Скотланд-Ярдынхан мэдэгдлээ. Гэмт бүлэглэлүүдийн ашигладаг холбоо харилцааны хаалттай сүлжээ болох Энкрочатад нэвтэрч чадсанаар энэ ажиллагаа амжилттай болсныг баталж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.