Энэтхэгийн бизнесмен алтаар маск хийжээ

Энэтхэгийн бизнесмен алтаар маск хийжээ

Коронавирусний цар тахлын эрчимжил өндөр байгаа Энэтхэг улсын Пүне хотын нэгэн бизнесмен 4000 ам.долларын үнэ бүхий амны хаалт хийж, өөрийгөө гоёжээ.

Тэр тусгай дарханд захиалга өгч, найм хоногийн дотор бүтээлгэн ийнхүү хэрэглэх болжээ.

Алт нь вирусийг устгах нөлөөтэй гэж үзсэн учраас ийм сонголт хийсэн байна.

“Энэ бол миний итгэл үнэмшил. Хүмүүс гайхаж харж байгаа ч вирусээс хамгаалахын тулд үүнийг зүүж байгаа. Яахав хүмүүс намайг харчхаад хамт зураг авахуулъя гэдэг л юм” гэж бизнесмен Шанкар Курхад ярьжээ.

Өдгөө 49 настай тэрээр алт, үнэт эдлэлээр чамирхах дуртай, түүгээрээ цахим орчинд алдартай нэгэн аж.

Энэтхэг улсад одоогийн байдлаар 648.3 мянган тохиолдол бүртгэгдэж 19.2 мянган хүн энджээ.


Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.