Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Америкийн рэппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө” гэж мэдэгдсэн байв.
Гэвч тэрбээр хэдэн онд, аль намаас нэр дэвшихээ тодорхой мэдэгдсэнгүй.
Канье Уэст нь АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төрсөн, 43 настай. Реалити шоуны од, модель Ким Кардашьянтай гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Жон Болтоны дүгнэж байгаагаар Трамп улиран сонгогдох магадлалтай гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.