Казахстаны хоёр хотод хөл хорио тогтоолоо
Казахстан улсад коронавируст цар тахлын халдвар эрчимжиж байгаагаас шалтгаалан тус улсын дорно хэсгийн Оскеман, Семей хотуудад хөл хорио тогтоожээ.
Казахстан улсад хөл хорионы дэглэмээ сулруулсны дараа вирусний халдвар эрчимжиж эмнэлгүүд ачааллаа даахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Тус улс өнгөрсөн долоо хоногт аж үйлдвэрийн хэд, хэдэн хотуудад бизнесийн үйл ажиллагааг нээж тавдугаар сард коронавирусийн тархалт буурсан гэж зарлан дэглэмээ сулруулаад байсан билээ.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар тус улсад коронавирусний батлагдсан тохиолдол 45.7 мянгад хүрч, 188 хүн эндээд байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.