Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ
Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид хүчтэй аадар борооноос үүдэлтэй үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 16-д хүрчээ.
Мөн өөр 17 хүн амиа алдсан байж болзошгүй байгаагаас гадна 13 хүн сураггүй болсон гэж эрх баригчид мэдээлжээ. Бямба гарагт хүчтэй аадар бороо орсны улмаас олон орон сууцны хороолол усанд автсан хэдий ч одоогийн байдлаар бороо намжсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, Күма тосгоны үерт автсан хэсэгт байрладаг асрамжийн газарт 50 орчим хүн гацсан бөгөөд Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид өндөр настай зарим хүнийг асрамжийн газраас эмнэлэг рүү шилжүүлэхээр шөнөжин ажиллажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.