Хабибийн аавын үхэл сахилгагүй хүмүүст сургамж боллоо
ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав, Гавьяат дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов коронавирусний халдварын улмаас энэ сарын 3-нд нас барсан билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эмнэлэгт хэвтсэн ч ухаан орохгүй байсаар амьсгал хураасан. Абдулманап “Дагестан шиг цэвэр агаартай, уулын оронд коронавирус байхгүй” гэх зэргээр мэдэгдэж, эмнэлэгт хэвтсэн хойноо ч коронавирусний шинжилгээ өгөхгүй татгалзаж байсан талаар хэвлэлүүд бичсэн.
Олимпын гурван удаагийн аварга (уран гулгалт), Төрийн Думын депутат Ирина Роднина энэ талаар “Би сонгодог спортын төрлийн хүн тул зодооны талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би түүний амжилтын талаар сонсож байсан тул гавьяатай хүн энэ ертөнцийг орхисныг ойлгож байна. Тэр хүүгээ сайн хүмүүжүүлж, олон хүний үлгэр дуурайл болсон хүн. Ийм эрт “явсанд” нь харамсаж байна. Түүний үхэл олон дэг журамгүй хүмүүст том сургамж боллоо. Хэрэв та нарт бээлий, амны хаалт зүү гэсэн бол зүү, ариутгал хий гэвэл хий, гэртээ суу гэвэл сууж байх хэрэгтэй. Соёлтой хүн заавар дүрмийг даган биелүүлдэг” гэж хэлсэн нь ОХУ-д шуугиан тариад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.