Герман улс 2038 он гэхэд уламжлалт цахилгаан станцыг хална
ХБНГУ-ын парламентын доод танхимын хуралдаанаар 2038 он гэхэд уламжлалт цахилгаан станцыг халах тухай хуулийн төслийг хэлэлцэж олонхын саналаар баталлаа.
Хуульд тусгаснаар 2033 он гэхэд Герман даяар үйл ажиллагаа явуулдаг бүх уламжлалт цахилгаан станц хаалгаа барина.
Харин энэ хооронд нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцын хүрээнд уул уурхайн компани, цахилгаан түгээх компаниудад 50 тэрбум еврог 2038 он хүртэл зарцуулах юм.
Түүнчлэн уламжлалт цахилгаан станцыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх тендерийг ч зохион байгуулах аж.
Герман даяар нүүрсний олборлолтоороо тэргүүлдэг Бранденбург, Умард Райн Уестфалиа, Саксон, Саксон-Анхальт зэрэг дөрвөн мужид бүтцийн шинэчлэлтэд зориулан 40 тэрбум евро зарцуулахаар болжээ.
Эх сурвалж: MINING
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.