Орост усан оргилуурын дэргэд тоглож байсан хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Орост усан оргилуурын дэргэд тоглож байсан хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Оросын Волгоград мужид есөн настай охин усан оргилуурт богино холбоо үүссэнээс болж тогонд цохиулж нас баржээ. Мужийн Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр усан оргилуурын хажууд найзтайгаа тоглож байсан охин малгайгаа унагааж, түүнийгээ авахаар ус руу хөлөөрөө гишгэн орсон байна. Энэ үеэр тог цохиж, найз нь охиныг усан оргилуураас татаж гаргаж чадсан ч аврахад оройтсон байжээ.

Богино холбоо үүссэн шалтгааныг усан оргилуурын үйл ажиллагаанд асуудал үүссэн байсантай холбоотой гэж үзэж байгаа гэнэ. Хэргийн мөрөөр болгоомжгүй байдлаас болж бусдын амь насанд хохирол учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.