Германы “Mercedes-Benz” зах зээлээс 669 мянган автомашиныг эргүүлэн татна
Автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани Хятадын зах зээлээс 669 мянга орчим автомашиныг эргүүлэн татахаар болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, түлш алдагдах асуудал үүссэнтэй холбоотой автомашинуудыг эргүүлэн татаж байгаа аж.
C-,E- болон V классын автомашинуудыг ирэх арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн эргүүлэн татах гэнэ. Тус агентлагийн мэдээлснээр, өндөр даралтын хөдөлгүүрийн түлшний насос, нам даралтын түлш дамжуулагч хоорондын холболт удаан ашигласны дараа суларч, түлш алдагдахад хүргэх эрсдэл үүсжээ.
Автомашины гэмтэлтэй эд ангийг үнэгүй солино гэж тус компани мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.