Далай лам 85 насны төрсөн өдрөө тохиож буй энэ өдөр тарни, хичээлийн цомог гаргажээ.

Далай лам 85 насны төрсөн өдрөө тохиож буй энэ өдөр тарни, хичээлийн цомог гаргажээ.

Далай лам 85 насны төрсөн өдрөө тохиож буй энэ өдөр тарни, хичээлийн цомог гаргажээ.

“Дотоод ертөнц” нэртэй цомог “Миний дуртай залбирлуудын нэг” нэртэй дуу бичлэгээр эхлэх бөгөөд Далайн лам үргэлжлүүлэн тарниудыг ардаа аятайгаар цээжээр унших ажээ.

Далай ламын Шинэ Зеланд шавь, хөгжимчин Жунель Кунин энэхүү санааг анх гаргаж, түүнтэй 2015 онд гэрээ байгуулжээ. Далай лам саналыг нь зөвшөөрсөнд тэрбээр маш их гайхсан байна.

“Надад түүнийг ятгаж үзэх санаа төрсөн” гэж Ж.Кунин Окленд хот дахь гэрээсээ “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлээд, түүний хоолойг бичих үедээ өөрийгөө навч шиг чичирч байсан тухайгаа ярьжээ.

Ж.Кунин бичлэгүүдийг Энэтхэгийн Дарамсала хот дахь Далай ламын гэрт хийсэн бөгөөд эх орондоо ирснийхээ дараа нөхөр Абрахам болон бусад хөгжимчний хамтаар дуу бичлэгүүд дээр ажилласан байна.

Цомгийн сурталчилгааны дүрс бичлэгт Далай ламаас цомог гаргахыг яагаад зөвшөөрсөн талаар асуухад, “Миний амьдралын зорилго бол дэлхий дахины төлөө чадах бүхнээ хийх юм” гэж хариулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.