Японд хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ

Японд хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ

Японы баруун өмнөд Кюшю аралд хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт, үер болсны улмаас дор хаяж 40 хүн амиа алдаад байна гэж NHK суваг мэдээлжээ.

Албан ёсоор 24 хүн амиа алдсан бөгөөд 16 хүний зүрх, уушги зогсож, клиник үхэлд ороод байгаа аж. Амиа алдсан иргэдийн 14 нь Күмамото мужийн усанд автсан өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг байжээ. Түүнчлэн, ор сураггүй алга болсон 12 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Күмамото муж байгалийн гамшгийн улмаас хамгийн хохирол амсжээ. Тус мужид нэг мянган га газар усанд автаж, нүүлгэн шилжүүлэх төвүүдэд 1.5 мянган хүн орогнож байна. Ойролцоогоор 4.7 мянган барилга гэрэл цахилгаангүй байна.

Цаг уурчдын мэдээллээр, Кюшю аралд даваа гарагийн турш хүчтэй аадар бороо үргэлжлэн орох гэнэ. Циклон салхи чиглэлээ өөрчилж зүүн зүгт Шикокү арал руу шилжиж, 300 мм хур тунадас орох төлөвтэй байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо байгалийн гамшигт өртсөн бүс нутаг руу 10 мянган цэргийн алба хаагч илгээсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Орост усан оргилуурын дэргэд тоглож байсан хүүхэд тогонд цохиулж нас баржээ 2020-07-06

Бээжинд халдварын нэг оронтой шинэ тохиолдол долоон хоног дараалан бүртгэгджээ 2020-07-06

ХонгКонг эртний супер галт уул дээр оршдог 2020-07-06

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 11 сая 556 мянга давж, эдгэрсэн хүний тоо 6 сая 535 мянгад хүрлээ. 2020-07-06

Германы “Mercedes-Benz” зах зээлээс 669 мянган автомашиныг эргүүлэн татна 2020-07-06

Японд хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ 2020-07-06

Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Виктория муж хоорондын хилийг хаахаар болжээ 2020-07-06

Японд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2020-07-06

Дэлхийн эдийн засаг оны эхний хагаст 11 хувиар АГШИНА 2020-07-06

Чингис хааны амьдралын тухай шинэ сэжүүрийг Австралийн судлаачид олжээ 2020-07-06

Далай лам 85 насны төрсөн өдрөө тохиож буй энэ өдөр тарни, хичээлийн цомог гаргажээ. 2020-07-06