Дэлхийн эдийн засаг оны эхний хагаст 11 хувиар АГШИНА
Цар тахлын эдийн засаг дахь сөрөг нөлөөллийн талаар шинэ төсөөллүүдийг судалгааны байгууллагууд хийсээр байна. Тухайлбал, KPMG байгууллагаас дэлхийн эдийн засаг 2020 онд суурь төсөөллөөр 4.1 хувиар агших, гутранги хувилбараар 7.9 хувиар агших төсөөллийг хийгээд байна. Суурь төсөөлөлд 2020 оны эхний хагаст дэлхийн эдийн засаг 11 хувиар агших бол сүүлийн хагаст эдийн засгийн үйл ажиллагаа сэргэнэ гэж үзжээ.
Тэгвэл Bloomberg Economics-оос сүүлд хийсэн төсөөллөөр дэлхийн эдийн засаг энэ онд 4.7 хувиар агшихаар байгаа бөгөөд 2021 оны хоёрдугаар хагаст цар тахлын өмнөх түвшинд эргэж очих боломжтой гэж тооцоолов.
Муу сценариар тархалт дахин дэгдэж, сэргэлт удаашрах тохиолдолд энэ онд дэлхийн эдийн засаг 6.7 хувиар агшиж, ирэх оны эцэст хямралын өмнөх түвшинд очиж болзошгүй байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.