Битүүмжилсэн онгоцноос зорчигчдыг буулгаж эхэллээ

Битүүмжилсэн онгоцноос зорчигчдыг буулгаж эхэллээ
Өнөөдөр оройн 17.45 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр зорчигч өндөр халуурсан тул онгоцыг битүүмжилсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тус нислэгээр БНХАУ-д суралцдаг оюутнууд ирсэн бөгөөд нислэгийн үеэр 20 настай эрэгтэй, 24 настай эмэгтэй нар өндөр халуурсан учир онгоцыг битүүмжилж, цаг гаруйн хугацаанд зорчигчдыг гадагш буулгалгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм.

Шинээр авсан мэдээллээр онгоцонд зорчиж явсан халуурсан иргэдийн тоо хоёроор нэмэгдсэн ба тэдгээр дөрвөн иргэнтэй нийт 22 зорчигчийг онгоцонд тусгаарлан үлдээж, бусад зорчигчдыг гадагш гаргаж эхэлжээ. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.