“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг хэлэлцэнэ
УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Оюутолгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах" тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Тогтоолын төслийг хэрэгжүүлэх комиссыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд нэн түрүүнд Оюутолгой төслийн удирдлагын зардлыг бууруулах ажлыг хийхээр болсон. Энэ хүрээнд олон улсын аудитын байгууллагын шалгалтыг оруулж, дүгнэлт гаргуулахаар болсон бөгөөд "Оюутолгой" компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүний шалгуурыг өндөрсгөх асуудлыг хөндөөд буй.
Дээрх асуудалтай холбогдох шийдвэрийг маргааш /2020.01.29/ болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхлэх бөгөөд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлага, “Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар зэрэг 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын дараалал
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
2. | Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай | Ц.НЯМДОРЖ |
3. | Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх) | Ё.БААТАРБИЛЭГ |
4. | Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Ч.УЛААН |
5. | “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай | Ч.УЛААН |
6. | Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан) | Ц.ДАВААСҮРЭН |
7. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
8. | “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
9. | “Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
10. | Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар | Д.ЦОГТБААТАР |
11. | Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар | Д.СУМЪЯАБАЗАР |
12. | “Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар | Д.СУМЪЯАБАЗАР |
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.