Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ.
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр /2020.01.28/ Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол зургаа нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэж үзээд байсан юм.
Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөсөн байна. Хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.