UFC: Хорхе Масвидалийн дасгалжуулагч халдвар авчээ

UFC: Хорхе Масвидалийн дасгалжуулагч халдвар авчээ

Энэ сарын 11-нд АНЭУ-ын тулааны аралд явагдах холимог тулааны UFC 251 тэмцээний гол тулааны хувь заяа дахиад бүрхэг боллоо. Тэмцээний гол тулаанд анх АНУ-ын нигер гаралтай тулаанч Камару Усман хагас дунд жингийн аваргын бүсээ хамгаалж, Бразилын Гилберт Бернстэй тулалдах ёстой байлаа. Гэвч шинжилгээгээр Бернс болон түүний дасгалжуулагч Грэг Жонсон, туслах Герберт нар халдвартай нь тогтоогдсон юм.

Цаг тулсан байсан тул холбооноос энэ тулааныг хойшлуулах гэсэн Бернсийн оронд Хорхе Масвидаль нэрээ дэвшүүлж, гэрээ байгуулсан.

Харин энэ удаад Хорхе Масвидалийн дасгалжуулагч Майк Браун халдвартай нь илэрсэн байна. Хорхе тэмцээндээ орох хэвээр гэдгээ илэрхийлж, UFС албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч ДЭМБ-ын дүрмээр Хорхег тусгаарлалтад орох ёстой гэж шинжээчид үзэж байна. Усман ч гэсэн тулалдахыг зөвшөөрөх эсэх эргэлзээтэй болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.