Монгол залуус эх орон руугаа 10000 маск илгээх аян өрнүүлж байна

Монгол залуус эх орон руугаа 10000 маск илгээх аян өрнүүлж байна
Дэлхий дахинд Корона вирусын талаар шуугьж, Монгол улсын хувьд маскны хомстол үүсээд байгаа билээ. Тэгвэл БНСУ-д ажиллаж амьдардаг залуус болон төрийн бус байгууллагууд хамтраад 10 мянган маск аянг эхлүүлэн Монгол улс руу 10 мянган маск илгээхээр ажиллаж байгаа аж. Солонгос улсад ч мөн маскны эрэлт хэрэгцээ ихсэж байгаа учир ихээр захиалж авна гэдэг амар биш болоод байгаа юм. Тэгвэл Монгол залуус хэдийн 3700 маскыг бэлэн болгож өчигдөр /2020.01.30/ Монгол руу илгээсэн байна. Эдгээр маскыг эхний ээлжинд амьжиргааны түвшин доогуур иргэд болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангадаг цагдаа, онцгой байдлын албан хаагч, цаг үеийн мэдээллийг хүргэж буй сэтгүүлчид, ЭХЭМҮТ-буй ээж нарт хүргэх ажээ. Мөн тус аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авна уу


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.