Галт тэргээр зорчиж буй БНХАУ-ын иргэдийг Монголд буулгахгүй
Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдэгдэл гаргажээ.
Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдсэн байна.
Түүнчлэн цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулжээ.
Харин дээрх хугацаанд Бээжин-Улаанбаатар,Хөх хот-Улаанбаатар,Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй Монгол иргэдийг саадгүй тээвэрлэх бөгөөд орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.