Гепатитийн эм өвчтөнүүдэд сайн нөлөөтэй байна
Их Британийн Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд коронавирусээр оношлогдсон 176 өвчтөнд вируст гепатитийн эмийг туршихад сайн үр дүн гарчээ.
Гепатит өвчний үед ашигладаг софосбувир, даклатасвир эмүүдийг хольж өгөхөд шинж тэмдэг нь буурах, амьсгалын зам нь чөлөөлөгдөх зэрэг эерэг үр дүн гарсан байна.
Цаашид энэ талын судалгааг үргэлжлүүлж хийх бөгөөд ирэх аравдугаар сард тайланг нэгтгэн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхээр болжээ.
Ливерпулийн их сургууль аравдугаар сар гэхэд 2000 гаруй өвчтөнд дээрх хоёр эмийг өгч турших юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.