Коронавирусээр халдварласан 30 хүн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д 67 хүн эмчилгээ, тандалт ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 328 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын 227 тохиолдол бүртгэгдэж, 197 эдгэрлээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 27 өвчтөний биеийн байдал хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна.
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 328 нийт сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан 3 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 261 иргэн, давтан шинжилгээнд хамрагдсан 29 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 9 сорьц, Алтанбулаг булгийн боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 25 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу багтаж байна.
Түүнчлэн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр шөнө ирсэн 42 настай эмэгтэй агаарын хөлөгт амаржин хоёр ихэр охин төрүүлжээ. Эх, хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.