Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Др. Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Д-р. Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Д-р. Сергей Диордица Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаалд томилогдсон явдалд Д-р. Т. Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Тэрбээр ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, цаашид Эрүүл мэндийн яамтай үргэлжлүүлэн идэвхитэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаанд талархалтай хандаж байдгаа онцлон тэмдэглээд цаашид шинээр байгуулагдсан Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх үндсэн чиглэлүүдээс товч дурьдаж харилцан ярилцлаа. Тухайлбал, юуны өмнө дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цартахлын халдварыг өөрийн улсын дотоодод тархаалгүй хянаж байгаа амжилтаа алдалгүй хадгалах, түүнчлэн өрх, сумын эрүүл мэндийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх замаар төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ танилцууллаа.

Дээрх чиглэлүүд нь ДЭМБ-ын үйл ажиллагааны зорилго, үндсэн чиглэлүүдтэй яв цав нийцэж байгааг Д-р. Сергей Диордица тэмдэглээд эдгээр болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан бусад арга хэмжээ, үйл ажиллагаанд ДЭМБ-ын зүгээс мэргэжил арга зүйн болоод санхүүгийн боломжит бүхий л туслалцааг үзүүлэн ажиллахаа дахин илэрхийлснээр уулзат өндөрлөлөө. Уулзалтад Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн тогтолцоо хариуцсан зохицуулагч Д-р. Моника Фонг, Хөтөлбөрийн удирдлага хариуцсан мэргэжилтэн Д.Содбаяр,  Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал харицсан мэргэжилтэн О.Ариунтуяа нар байлцав.

ЭХ СУРВАЛЖ Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр 18 хүнийг шагнав 2020-07-10

Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа 2020-07-10

Улаанбаатарт 2020.07.16-ныг хүртэл дараах хэсэгт ЗАМ ХААНА 2020-07-10

Налайх дүүрэг дэх 3.5 км авто замын ЗОРЧИХ ХЭСГИЙГ нээлээ 2020-07-10

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын дэмжлэг авна 2020-07-10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 2020-07-10

Олон улсын сэтгүүлчдийн холбооны 31 дэх Их хурал Монголд болно 2020-07-10

Элчин сайд Цай Вэньруй Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2020-07-10

Алтанбулаг боомтоор 2615.3 тонн бараа бүтээгдэхүүн орж иржээ 2020-07-10

Хурдан морины БҮСИЙН УРАЛДААН зохион байгуулахыг хориглолоо 2020-07-10

Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЪЯ 2020-07-10