Монгол Улс гуравдугаар сарын 1-нийг хүртэл ХИЛЭЭ ХААХ боллоо

Монгол Улс гуравдугаар сарын 1-нийг хүртэл ХИЛЭЭ ХААХ боллоо

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хаах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Хил хэсэгчлэн хаах асуудал дээр Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

Урд хөршийн иргэд болон гуравдагч хөршийн иргэдийг 2020.03.01-нийг хүртэлх хугацаанд хилээр буюу хэсэгчилж хаасан боомтуудаар нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийх бололтой. 

Түүнчлэн хуралдаанаар ДЭМБ-ын зөвлөмжийг хэрхэн хангаж ажиллах тухай болон хилийн аюулгүй байдал, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалтыг хэрхэн үргэлжлүүлэх тухайд санал солилцож байна. 

БНХАУ-ын Үхань хотод сурдаг, одоо тэнд байгаа 31 оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор авчрах тухай мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтжээ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээж авснаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн

Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчрахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.