Уханьд байгаа 31 оюутныг маргааш авчрахаар боллоо

Уханьд байгаа 31 оюутныг маргааш авчрахаар боллоо

БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ.

Тэгвэл хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст  БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ.

Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна. 

БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүх нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгч байгааг тодотгожээ.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн юм. 

Гадаад харилцааны яам дээрх 31 оюутныг шилжүүлэн авах асуудалд анхаарал хандуулж ажилласан ба “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа билээ. 

Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгана. Энэ үүргийг Эрүүл мэндийн яам хүлээж ажиллана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.