Засгийн газар ХИЛИЙН БАЙДАЛ, зорчих хөдөлгөөний асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар ХИЛИЙН БАЙДАЛ, зорчих хөдөлгөөний асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр /2020.01.31/ 14:00 цагаас Ээлжит бус хуралдаан зарлаад байна. 

Хуралдаанаар ДЭМБ-ын зөвлөмжийг хэрхэн хангаж ажиллах тухай асуудлыг хэлэлцэх аж. Мөн хилийн аюулгүй байдал, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийх асуудлыг хөндөж ярих юм байна.

БНХАУ-ын Үхань хотод сурдаг, одоо тэнд байгаа 31 оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор авчрах тухай мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтжээ. 

Монгол Улсын Засгийн газраас гаргасан Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээж авснаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн

Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчрахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.