Улсын аварга Ч.Санжаадамба дөрөв давлаа

Улсын аварга Ч.Санжаадамба дөрөв давлаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа  үргэлжилж байна.

Тус даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Ховд аймгийн үенч сумын харьяат, аймгийн заан Б.Уртнасангаар,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн заан Л.Батсайханаар, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабатаар, тус тус дөрөв даваад байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгаланг, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг өвдөг шороодууллаа.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.