Монгол Улсын начин цолыг одоогоор зургаан залуу хүртээд байна

Монгол Улсын начин цолыг одоогоор зургаан залуу хүртээд байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Энэ даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяраар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Х.Цогтгэрэл, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-Очироор Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдоржоор Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдоржоор Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамбаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаяр нар тус бүр давж, Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.