БНСУ-д сүмээс тархсан халдвар багасахгүй байна
БНСУ-д шинэ коронавирусний халдварын тохиолдлын дийлэнх нь сүмээс тархсан халдвар байгаа бөгөөд ихэвчлэн Сөүл, Конгжу хотод бүртгэгдэж кластер халдвар багасахгүй байгаа тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.
Шинэ коронавирусний халдварын тохиолдол АНУ, Бразил, Энэтхэг улсад багасахгүй хэвээр байна. АНУ-д 66 мянга 200 тохиолдол шинээр бүртгэгдэж, 811 хүн амиа алдсан байна. Ийнхүү нийт халдвар авсан хүний тоо 3 сая 173 мянга гаруй болж, 133 600 орчим хүн энджээ. Мөн Бразил улсад 39 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, 1071 хүн амиа алдсан байна. БНЭУ-д 27 мянга 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 820 мянга 900 болжээ.
БНХАУ-ын их газарт бямба гарагт коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хоёр тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн аж. Шинфати хүнсний захтай холбоотой 335 тохиолдлын 11 нь эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 95 болжээ.
https://montsame.mn/mn/read/231186
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.